УЛААНБААТАР ХОТ 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛЖ, 14 ХОНОГ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргалаа.

Ингэхдээ дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй юм. Үүнд,

1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа;

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа;

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа;

4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа;

5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт;

6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ;

7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа;

8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа;

9. Банкны үйл ажиллагаа;

10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа;

11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа;

12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа;

13. Оршуулгын үйл ажиллагаа;

14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв;

15. Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.