Дэлхийн шилдэг 10 хуулийн фирм
Өмгөөлөл бол үйлчилгээнд тулгуурласан бизнес юм. Бизнес, санхүү, татвар, эрх зүйн маргаан, компанийн эрх зүй, зохиогчийн эрх, патент, итгэл эвдэх, өмч хөрөнгийн маргаан, хөдөлмөрийн харилцаа, арбитр мөн түүнчлэн засаг захиргааны, улс төрийн гэх мэт нийгмийн бүхий л харилцаанд хууль зүйн мэдлэгийг шаардаж байдаг.
Энэхүү нийтлэл нь Дэлхийн шилдэг хуулийн фирмүүдийг жилийн орлогын хэмжээгээр нь ангилсан товч танилцуулга бөгөөд уг нийтлэлийг бичих үед нийтэд нээлттэй байсан байсан мэдээ, тоо баримтыг ашигласан бэлдлээ.
Хэдийгээр хуулийн фирмүүдийг шалгаруулан ангилах өөр өөр шалгуур үзүүлэлтүүд байдаг (хуульч эсвэл партнер бүрт оногдох орлогын хэмжээгээр, нийт хуульчдын тоогоор эсхүл тухайн жилийн өсөлтийн хувиар) хэдий ч жилийн нийт ашиг орлогоор тодорхойлох нь хамгийн оновчтой, тогтвортой, ойлгоход хялбар арга хэвээр байсаар байна.
1. Бэйкэр энд Маккензи (Baker & McKenzie) 1949 онд байгуулагдсан бөгөөд төв оффис нь АНУ-ын Чикаго хотод байрладаг. Уг фирм нь Дэлхий даяар 47 оронд байрлах 77 оффистоо 4200 хуульчдыг ажиллуулдаг байна. Хамгийн ойрын өрсөлдөгч болох ДЛА Пайпер фирмийг 2.54 тэрбум ам.доллар (2014.06-р сарын байдлаар)-ын жилийн орлогын хэмжээгээрээ даван гарсан.
2. ДЛА Пайпер (DLA Piper) 4200 гаруй хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том олон улсын хуулийн фирмийн нэг бөгөөд 2005 онд хэд хэдэн олон улсын хуулийн фирмүүд нэгдсэнээр бий болсон юм. Төв оффисууд нь Лондон болон Чикаго хотуудад байрладаг. 2013 онд 2.48 тэрбум ам.долларын ашиг олсоноор 2-р байранд орсон юм.
3. Лэтхам энд Ваткинс ХХН (Latham & Watkins LLP) Лос Анжелос хотод төв нь байрлах энэхүү хууль зүйн фирм нь 14 улсад салбартай бөгөөд тэдгээр салбарууддаа 2000 гаруй хуульчдыг ажиллуулан 2.226 тэрбум ам.долларын ашигтайгаар жагсаалтын 3-т орсон.
4. Скадден, Арпс, Слэйт, Мейгэр болон Флом ХХН (Skadden, Arps, Slate, Meagher & Flom LLP) буюу товчхоноор Скэдден /Skadden/ нь Нью йорк хотод төвтэй, 1948 онд байгуулагдан дэлхий даяар 23 салбартай бөгөөд 1600 гаруй хуульчдыг эгнээндээ нэгтгэн ажилладаг байна. Тэдний 2013 оны жилийн ашиг нь 2.21 тэр бум ам.доллар.
5.Клиффорд чанс ХХН (Clifford Chance LLP): Энэ хууль зүйн фирм нь 26 салбартай 3200 гаруй хуульчидтай, төв нь Лондонд байрлах бөгөөд анх 1987 онд хэд хэдэн хуулийн фирмүүд нэгдсэн бий болсон ба 2013-14 оны орлого нь 1.1359 тэрбум фунт стирлинг (ойролцоогоор 2.12 тэр ам.доллар) байжээ. Тус фирмийн цахим хуудас дах мэдээллээр голлох үйлчлүүлэгч байгууллагуудад нь бүхий л төрлийн арилжааны болон үйлдвэрлэлийн салбарын, мөн түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагууд багтдаг юм байна.
6. Кирклэнд энд Эллис ХХН (Kirkland & Ellis LLP): 1909 онд байгуулагдсан өөрчлөн байгуулалт, оюуны өмч, иргэний хэрэг маргаан, татварын эрх зүйн салбар дахь нэр хүнд бүхий томоохон үйлчлүүлэгчдээрээ бахархдаг хууль зүйн фирм юм. 1600 гаруй хуульчидтай бөгөөд 2013 оны ашиг орлого нь 2.016 тэрбум ам.долларт хүрсэн.
7. Фрешфьэлдс Брукхаус Дерингэр ХХН (Freshfields Bruckhaus Deringer LLP): буюу Фрешфьелдс (Freshfields) Лондон хотод төвтэй 17 улс оронд өөрийн гэсэн салбаруудтай 4859 хуульч өмгөөлөгчд ажилладаг Олон улсын хууль зүйн фирм бөгөөд 2013 оны ашиг орлого нь 1.23 тэрбум фунт стирлинг (ойролцоогоор 1.92 тэрбум ам.доллар). Одоогийн Фрешфьелдс нь Их британи, ХБНГУ болон Австри улсуудын томоохон фирмүүд нэгдсэний үр дүнд бий болсон боловч анх 1743 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Фрешфьелдс фирм нь Их британы хуулийн фирмүүдийн “шидэт тойрог” (тус улсын тэргүүлэх 5 хуулийн фирмийг ингэж нэрлэдэг)-т багтдаг байна.
8. Линклатерс ХХН (Linklaters LLP): 1838 онд байгуулагдсан Лондон хотод төвтэй Олон улсын хуулийн фирм юм. Жилийн орлого нь 1.255 тэрбум фунт стирлинг (1.92 тэрбум ам.доллар). Нийт ажиллагсадын тоо нь 4600 бөгөөд 26 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг.
9. Аллен энд Овери Allen & Overy: 32 өөр улс оронд 46 салбаруудтай, төв нь Лондон хотод байрлах эл фирм үүсгэн байгуулагдсаныхаа 84 жилийн ойг амжилттай тэмдэглэж байна. 2014 оны 4 сарын 30-ны байдлаар 1.234 тэрбум фунт стирлинг (ойролцоогоор 1.925 тэрбум ам.доллар) ашиг орлого олсон байна.
10. Жонс Дэй ХХН (Jones Day LLP): АНУ-ын Охайо муж улсын Кливлэнд хотод 1893 онд байгуулагдсан Жонс Дэй (Jones Day) хуулийн фирм нь 19 улс оронд 41 салбар оффистой бөгөөд 2400 гаруй хуульч өмгөөлөгчдийг ажиллуулдаг. Тус фирм нь байгууллагуудад хуулийн бүхий л чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлдэг. Жилийн орлого нь 1.716 тэрбум ам.доллар.
Эцэст нь дүгнэн хэлэхэд аливаа хуулийн фирм нь хууль эрх зүйн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулж болдог ба дэлхийн шилдэг фирмүүдийн хувьд зөвхөн бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд мэргэшсэн байхыг шаарддаг байна. Дээрх жагсаалтад орсон хуулийн фирмүүд нь эрх зүйн олон салбаруудад ажиллан үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулж улмаар тэрбум долларын ашиг орлогыг тогтмол олсоор байна. (http://www.investopedia.com/ цахим хуудаснаас хөрвүүлэн бэлтгэв)
"Монгол өмгөөлөгч" ХХН