ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ETUSLAMJ.MN МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний мэдээллийн системийг Монгол улсад нэвтрүүлжээ. Тус систем нь үндсэн 2 хэсэгтэй байх юм. Үүнд:
1. Иргэд, олон нийт мэргэжлийн сэтгэл зүйч болон эрх зүйчээс фэйсбүүк чатботоор үнэ төлбөргүй зөвлөгөө авах. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хууль тогтоомж, хамгааллын үйлчилгээний нэгдсэн мэдээлэл, өөрийгөө сонжих сэтгэлзүйн сорил болон бусад холбогдох мэдээллийг https://etuslamj.mn/ цахим хуудсаар 24 цагийн турш авах боломжтой.
2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний нэгдсэн бүртгэлийн системийг нэвтрүүлжээ. Ингэснээр хүчирхийллийн дуудлага өгсөн, хүчирхийлэлд өртсөн, бүртгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд тогтмол санаа тавих, хараа хяналтаа сулруулахгүй дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байнгын холбоотой байх боломж бүрдүүлж байна.
Эх сурвалж: https://etuslamj.mn/