ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уг хуулийг дагаж мөрдөхөөр болсон билээ.
Уг хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд хяналтын журмаар оролцогчийн гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах, түүнийг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсан байна.
№ |
Хуулийн нэр |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2017.05.18/ |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2021.01.15/ |
1. |
Хяналтын гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл |
- Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн; - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон.
|
- Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; - Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
|
2. |
Хяналтын гомдол, эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл |
Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно. |
Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. |
3. |
Хяналтын гомдол, эсэргүүцлийг татгалзах үндэслэл |
Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана: - Гомдол, эсэргүүцэл нь энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй; -Гомдол, эсэргүүцэл гаргагч нь хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш; - Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн; -Хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй; - Тухайн хэргийг урьд нь хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байгаа; -Гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан. |
Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана. |
|
Хяналтын гомдол, эсэргүүцлийг татгалзсан шийдвэрийг гаргах этгээд |
Хэрэг хуваарилагдсан шүүгч |
Нийт шүүгчдийн хуралдаан |
4. |
Гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэрт гомдол гаргах эрх |
Шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ |
Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй. |
5. |
Хяналтын шатны шүүхийн тогтоол гарах хугацаа |
Илтгэгч шүүгч хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор бичгээр үйлдэнэ. |
Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. |
6. |
Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх |
Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. |
Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй |