ЗАХИРГААНЫ ХЭРЭГТ ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хяналтын журмаар гомдол гаргах, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах өөрчлөлтийг оруулсан бөгөөд уг өөрчлөлт нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө. Үүнд:

 

Агуулга

Өмнөх хуулийн журам

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх журам 

1

Гомдол гаргах үндэслэл

- Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;

- Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.

-Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн;

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

-Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

 2

Хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай

Хяналтын журмаар хэрэг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх тухай захирамж гаргана.

Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

3

Гомдол хүлээн авахаас татгалзсан тогтоолд гомдол гаргах

Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргана.

Энэ хуулийн 124.3, 124.4-т заасан шүүгчийн тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.

4

Хэргийг хянан шийдвэрлэх

Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

5

Хэргийг хянан хэлэлцсэн шийдвэрийг бичгээр гаргах

 

...Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

6

Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд гомдол гаргах

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.