АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАНЬ 3 БОЛОН 8 ТООГООР ТӨГССӨН БОЛ 3 ДУГААР САРД БАГТААН ТАТВАРАА ТӨЛНӨ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсны дагуу, 3 болон 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь 3 дугаар сардаа албан татвараа төлнө. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болохыг анхаарна уу.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч нь ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон  www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой байна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/