ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ БҮХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлагдлаа.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.
Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхэлнэ. 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан байна.
Эх сурвалж: www.parliament.mn