МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ УРТАСГАЛАА
Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчлөв.
Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн өөрчилсөн байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар