УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан.

Энэхүү тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.

Улсын бүртгэлийн үйлчилгээний  хөлсний хэмжээ

Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний нэр

Үйлчилгээний хөлсний хэмжээ

Иргэний бүртгэлийн үйлчилгээ

 1

Төрсөн иргэнийг бүртгэх

үнэ төлбөргүй

 

Иргэний байдлын бүртгэл хийх

-Гэрлэлтийг бүртгэх;

-Гэрлэлт цуцалсныг бүртгэх;

-Гэрлэлт сэргээснийг бүртгэх;

-Хүүхэд үрчилснийг бүртгэх;

-Эцэг тогтоосныг бүртгэх;

-Овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэх.

2500 төгрөг

 2

Нас барсныг бүртгэх

үнэ төлбөргүй

 3

Иргэний бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

5000 төгрөг

 4

Нийслэлээс аймагт, аймгаас аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

2500 төгрөг.

 5

Аймгаас нийслэлд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

5000 төгрөг

 6

Аймаг, нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

1500 төгрөг

 7

16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

үнэ төлбөргүй

 8

Түр шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэж, оршин суух үнэмлэх олгох

2500 төгрөг

 9

Иргэний үнэмлэх олгох үйлчилгээ

 

 10

Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, дахин олгох

15000 төгрөг

Архивын үйлчилгээ

 11

Улсын бүртгэлийн хураангуй лавлагаа олгох

1000 төгрөг.

 12

Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа олгох

5000 төгрөг

 13

Архивын баримтаас иргэний бүртгэлийн хуулбар хийж, олгох /хуудас тутам/

200 төгрөг

 14

Архивын баримтаас эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн хуулбар хийж олгох (хуудас тутам)

500 төгрөг

 15

Улсын бүртгэлийн архивын лавлагааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч лавлагаа олгох

800 төгрөг

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ

 16

Үндэсний энгийн гадаад паспорт 5 жилээр олгох

27500 төгрөг.

 17

Үндэсний энгийн гадаад паспортыг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох (5 жилээр)

48500 төгрөг

 18

Үндэсний энгийн гадаад паспортыг хүчингүй болгох

үнэ төлбөргүй.

 19

Дипломат, албан паспорт олгох

17500 төгрөг

 20

Гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх (хүүхдийн) олгох

3000 төгрөг

 21

Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний энгийн гадаад паспортад хүүхдийн зургийг нааж баталгаажуулах

3000 төгрөг

 22

Хил орчмын нутагт зорчих нэг удаагийн үнэмлэх олгох

3000 төгрөг

 23

Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох

10000 төгрөг

 24

Оросын Холбооны Улсад визгүй зорчих хуудас олгох

1000 төгрөг

 25

Буцах үнэмлэх олгох

35000 төгрөг

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ

 26

Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх

үнэ төлбөргүй

 27

Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулах

үнэ төлбөргүй

 28

Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах

5000 төгрөг

 29

Эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх

эрхийн бүртгэлд тусгасан дүнгийн 1 хувь

 30

Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх

-Худалдах, худалдан авах гэрээ;

-Бэлэглэлийн гэрээ;

-Арилжааны гэрээ;

-Өв залгамжлах эрх;

-Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;

-Албадан дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах гэрээ.

20000 төгрөг

 31

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

-Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт, залруулга хийх;

-Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах;

-Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх;

-Эд хөрөнгийг салгах, нэгтгэх.

8000 төгрөг

 32

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

-Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт, залруулга хийх;

-Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах;

-Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх;

-Эд хөрөнгийг салгах, нэгтгэх.

8000 төгрөг

 33

Эд хөрөнгийн барьцаа (ипотек) болон батлан даалтын гэрээний эрхийг улсын бүртгэлд бүртгэх

барьцаагаар хангагдах үнийн дүнгийн 0.05 хувь.

 34

Барьцаалбар бүртгэх

3000 төгрөг

 35

Гэрээнд өөрчлөлт орох, сунгахыг бүртгэх

5000 төгрөг

 36

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах

үнэ төлбөргүй

 37

Өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх

-Түрээсийн гэрээ;

-Сервитут;

-Узуфрукт;

-Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ;

-Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх;

-Газар эзэмших, ашиглах эрх.

10000 төгрөг

 38

Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх

5000 төгрөг

 39

Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох

Үнэ төлбөргүй

 40

Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэмтээсэн гэрчилгээг дахин олгох

20000 төгрөг

 41

Эд хөрөнгө өмчлөх эрхийн үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгох

20000 төгрөг

 42

Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэрэг хаах

Үнэ төлбөргүй

Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ

 

 43

Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах

500 төгрөг

 44

Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ олгох

5000 төгрөг

Яаралтай үйлчилгээ

 45

Иргэний үнэмлэх яаралтай олгох үйлчилгээг ажлын 7 өдөр, үндэсний энгийн гадаад паспорт яаралтай олгох үйлчилгээг ажлын 3 өдөр багтаан үзүүлнэ. Бусад яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан үзүүлнэ.

Яаралтай үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ.

 46

Гадаад паспорт олгох яаралтай үйлчилгээний хөлс

 10000 төгрөг

 

 

 

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/2734?lawid=4574