НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хуулиар зохицуулах харилцаа: Нийслэл хотын албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон эрх зүйн харилцаа.
Хуулийн үйлчлэх хүрээ: Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, барааг худалдан авсан этгээдэд НХАТ ногдуулахад үйлчилэх бөгөөд Нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухай хууль тогтоомжид дараах байдлаар тусгажээ:
- Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот юм.
- Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...нийгмийн асуудлын шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот тосгон/-той байж болно.”
Хууль батлах нийгмийн шаардлага,
эрх зүйн үндэслэл
Нийгмийн хэрэгцээ шаардлага: Нийслэл хотын хүн амын төвлөрлийг хагас сая байхаар анх төлөвлөсөн боловч 2014 оны 01 сарын 01-ны байдлаар 1,267,024 хүн ам Улаанбаатар хотод оршин сууж байгаа нь улсын нийт хүн амын 40 гаруй хувийг эзлэх болсон;...
Эрх зүйн үндэслэл: Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.14 заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг;
НХАТ ногдох үйлчилгээ
“Зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
“Амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
“Ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
“Баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.
Хууль дагаж мөрдөх огноо: 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс
НХАТ ногдох бараа
Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи. Тодруулбал:
• Бүх төрлийн согтууруулах ундаа
• Согтууруулах ундааны төрөл нь: Шимийн архи, Дарс, Виски, Коньяк, Коктел, Шампанск, Шар айраг, Айраг /Айраг нь эсэлтээсээ шалтгаалан 0.5-2.5 хувийн спиртийг агуулж байдгийг эрдэмтэдийн судалгаагаар нотолжээ/
• Бүх төрлийн Тамхи
• Янжуур, Навчин тамхи, Дүнсэн болон түүнтэй адилтгах Задгай тамхи
НХАТ-ын үнэлгээ, хувь, хэмжээ, НХАТ-аас чөлөөлөх
• НХАТ-ыг татвар тооцох үнэлгээ нь бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд тооцно.
• Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тооцохдоо хүн амын төвлөрлөлт, хэмжээ байршлийг харгалзан үзэж НИТХ-с 0-1.0 хувийн хязгаарт багтаан тогтоохоор байна.
• Татвар ногдуулахаар заасан бараа, үйлчилгээнээс бусад бүх төрлийн бараа, үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлөхөөр тухай тус хуулийн 10 дугаар зүйлд хуульчилсан байна.