БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн баталсан байна.
Уг хууль нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хууль 9 бүлэг 30 зүйлээс бүрдэх бөгөөд хууль 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна.
Энэ хууль батлагдсантай холбогдуулан харилцагч, банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааг нэн даруй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, холбогдох гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, тус хуулиар тавьсан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Мөн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өдрөөс эхлэн өмнө үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчингүй болсон байна.