ИРГЭНИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Иргэний хуульд дараах өөрчлөлтүүд орсон байна.
Иргэний хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан байна:
1/421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсэг:
“421.2.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”
2/196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалт:
“196.1.8.цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар.”
Энэхүү Иргэний хуулийн өөрчлөлт 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.