КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг баталлаа.

Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэлд хамаарахаар хууль тусгасан байна.

Мөн уг хуулийн хэрэгжилтэнд хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих бөгөөд тус хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/