НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд 2021 оны 10 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно.  Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс  мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд явагдана. Шалгалтад оролцохыг хүсэгчид http://burtgel.mojha.gov.mn// цахим хаягаар бүртгүүлнэ.

 

Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=5778