ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН АСУУДЛААР ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дээд шүүх, тус шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шүүхүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулж эхэллээ.
Уулзалтын үеэр шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг шүүгчдэд танилцуулан саналыг нь төсөлд тусгах юм.
Мөн бүх шатны шүүхийн шүүгчдийн сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн талаар танилцуулга хийнэ.
2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн асуудлаар харилцан санал солилцож ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа талаар нийслэл болон орон нутаг дахь анхан, давж заалдах шатны шүүхүүдээс тодорхой санал ирүүлснийг харгалзан дээрх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: http://www.supremecourt.mn/news/646