НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЖЭЭ
Монгол Улсын Их Хурлаас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2021.07.02-ны өдөр баталсан байна.
Уг хуулиар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 5.1.17 дахь заалт нэмжээ:
“... 5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
5.1.Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
5.1.1.Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
5.1.2.Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
5.1.3.Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
5.1.4.Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
5.1.5.Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
5.1.6.Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
5.1.7.Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
5.1.8.Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
5.1.9.Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
5.1.10.Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
5.1.11.Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
5.1.15.Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
5.1.17. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг. ...”
Тайлбар:
- “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг ойлгоно.
- “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг ойлгоно.
Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2021 он №29 /1179/;