БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэвлэлийн бага хурал хийсэн ба ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сараас эхлээд хэлэлцүүлгүүдийг эхэлж, цаашид энэ намрын чуулганы хугацаанд багтаж хэлэлцүүлгүүдийг дуусгаад, 2022 оны хаврын ээлжит чуулганаар батлах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021.11.12-ны өдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (сургуулийн өмнөх боловсрол), 2021.12.01-ний өдөр мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (ерөнхий боловсрол), 2021.12.15-ны өдөр Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн хуулийн төслийн, 2021.01.05-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын хуулийн төслийн, 2021.01.19-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: http://parliament.mn/n/bcaon