ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2021.11.10-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
2. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг;
3. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөлтэй Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэж хэлэлцсэн тул уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болж, нийт хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн;
4. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг;
5. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг;
6. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр төсвийн тооцоололтой холбоотой шаардлагатай бол холбогдох хууль тогтоолын төслийг боловсруулах талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
7. Авлигатай тэмцэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвтөө багтаан, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналаа УИХ-д ирүүлсэн байна.
8. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.
Эх сурвалж: http://parliament.mn/n/nraon