ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

     Компанийн тухай хуульд зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цаг компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд зааснаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

- компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох;

- хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

- хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

- компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах;

- компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах;

- Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;

- өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах;

- компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;

- компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

- аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;

- компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах;

- компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох;

- төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах;

- компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;

- компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

- их хэмжээний болон сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

- компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дүрэмдээ өөрөө заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.