ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛЛОО.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсгол 2021.11.16-ны өдөр 9 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг олон нийтэд танилцуулан, томилгооны сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигч тус бүрээс асуулт асууж, хариулт авав
Тус томилгооны нээлттэй сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна зургаан нэр дэвшигч, сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцов.
Эх сурвалж: http: http://www.parliament.mn/n/faaon