КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганаар дэмжлээ.
“Кибер орон зай” гэж интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив. Мөн төслийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг хасах, төслийн 19 дүгээр зүйлд “Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна" гэсэн агуулгатай 19.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлд “Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага” гэсэн агуулгатай 18.1.16 дахь заалт нэмэхийг дэмжих томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Ийнхүү Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.
Эх сурвалж: http://parliament.mn/