ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ыг шинэчлэн баталсан байна.  Мөн тус тушаалын 1-р хавсралтаар “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”, 2-р хавсралтаар “Ээлжийн амралтын цалингийн тооцоо”-ны хуудсыг баталжээ.

Тус журмыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд уг тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар "Заавар, журам батлах тухай" тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор болжээ.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389706300881