ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ТУХАЙ
Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.
Уг хуулийн албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн хувийг ЭНД дарж үзнэ үү.
Нийтийн сонсголын тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад зорилготой.
Уг хуулийн албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн хувийг ЭНД дарж үзнэ үү.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн оногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулна.
Уг хуулийн албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн хувийг ЭНД дарж үзнэ үү.