ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж заасан.

Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Алдангийн хэмжээ тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.038 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.032 хувь байхаар тогтоосон байна.

Энэхүү тогтоосон алдангийн хэмжээг 2022 оны татварын жилд дагаж мөрдөхөөр байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390266342111