ХӨГЖЛИЙН БАНКИНД 2016 ОНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАЛААРХ ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ТӨРИЙН НУУЦААС ГАРГАЖ, ИЛ БОЛГОЛОО.

Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банкинд хийсэн  шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр албажуулан тус яаманд ирүүлснийг олон нийтэд ил болгожээ.

Төрийн нууцаас гаргаж, ил болгосон Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга /132 хуудас/-ыг https://mojha.gov.mn/wp-content/uploads/2022/03/1-132.pdf  линкээр орж үзнэ үү.

Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=7617