ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ДАГУУ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АВЛАГА БАРАГДУУЛАХ ЖУРАМ-ыг БАТАЛЛАА
“Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар”-ыг 2 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар”-ыг 3 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан байна.
Энэ журмаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, баталгаажуулах, Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.
Засгийн газрын өрийн баталгааны холбогдолтой мэдээллийг олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах, тайлагнахдаа Өрийн удирдлагын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийг мөрдлөг болгохоор хуульчилжээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Эх сурвалж http://parliament.mn/