ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны 4-р сарын 7-ны өдрийн тушаалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.2 дахь хэсгийг үндэслэн "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам", "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн маягт" болон "Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох, эрүүл мэндийн үзлэгийн маягт"-ыг тус тус баталсан.

Түүнчлэн энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам батлах тухай" 41/20 дугаар тушаал хүчингүй болов.

Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам нь нийт 3 бүлэг 14 зүйлтэй байна. Энэ журам нь нэр дэвшигч шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468489940271