ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТАЛААР

     Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний зөвшөөрөл, зохицуулалтыг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулиар зохицуулсан.

    Энэ хуулиар хуульд хамаарах иргэн (ө.х “Гадаадын иргэн”, “Харъяалалгүй хүн”), гадаадын иргэний эрх зүйн байдал (ө.х Гадаадын иргэний эрх, үүрэг, хориглох зүйлс г.м), төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, иргэний эрх, үүрэг, Монгол улсын виз: визний ангилал, виз олгох байгууллага, түүний эрх, визний хүчинтэй байх хугацаа г.м, Монгол улсад орох, дамжин өнгөрөх, гадаадын иргэн Монгол улсад оршин суух, Монгол улсаас гарах, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрх, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага г.м. Гадаадын иргэнтэй холбогдох бүхий л харилцааг зохицуулсан.

Гадаадын иргэний хувийн хэргээр оршин суух виз буюу зөвшөөрөл:

Гадаадын иргэн нь Монгол улсад хувийн хэргээр оршин суух гэдэгт дараах төрлийн зөвшөөрлийг хүснэ.Үүнд:

- Гэр бүлийн шалтгаанаар;/Н/

- Цагаачлах;/TS/

- Аялал жуулчлал /J/

- Хөдөлмөр эрхлэх; /HG/

- Хөрөнгө оруулах; /T/

- Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил

 хийх /S/ болон

- Хувийн бусад зорилгоор /H/ зөвшөөрлийг тус тус олгоно.

    (Тус улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд “HG” зөвшөөрөл,Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд “Т” визний зөвшөөрлийг олгоно.

Монгол улсад гадаадын иргэнд дараах байгууллага виз олгоно:

- Гадаад харилцаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

- Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

- Гадаад улсад суугаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол улсын өргөмжит консул

Визийн хүчинтэй хугацаа:

    “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэй авах тухай хууль” - ийн 8.4 –т “ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд тодорхой үндэслэлүүдийг харгалзан (байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр) сунгаж болно” гэж нарийвчлан заасан.

    “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 30.1.-т “Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Оршин суух зөвшөөрөлолгоно гэж заасан. Монгол улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн дотор, уг зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор дээрх Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн ТЗТБ шийдвэрлэнэ. “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 27.1.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно гэж заасан байна.