"БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4-р сарын 7-ны өдрийн тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийг тус тус үндэслэн "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг баталсан. Тус журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагуудад үүрэг болгосон байна.
Мөн Финтек зээлийн үйлчилгээ эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай болно.
Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам нь нийт 6 бүлэг 38 зүйлтэй байна. Журмын зорилго нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, дэвшилтэт технологи ашиглан цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468514362591