ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР

    Үйлдвэрлэлийг дэмжих тухай нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөнө.

Хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

  1. Хуулийн үйлчлэх хүрээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарна.

Уг дэмжлэгт дараах тохиолдлууд хамрагдахгүй.Үүнд:

  • Ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйлажиллагаа
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээд
  1. Төрөөс үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ. Үүнд:
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувий гэкспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох;
  • Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг 1 удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох;
  • Экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг[1]хөгжүүлэх замаар дэмжих.

Дэмжлэгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгох ба дэмжлэгийг авах үйлдвэр дараах үнэлгээ хийлгэсэн байна:

  • Олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн үнэлгээ;
  • Эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ.
  1. Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжид тавих шаардлага
  1.    Дотоодын түүхий эд болон импортын түүхий эдийн нөөцөд тулгуурлан үнэ цэнийн сүлжээг бий болгосон байх;
  2.    Өөрийн нэвтрүүлсэн, нутагшуулсан технологи, эзэмшиж байгаа патент, лиценз, судалгаа, хөгжлийн ажлын үр дүн зэрэг технологийн шинэчлэлийн талаарх          мэдээллийг тухай бүр технологийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэх
  3.    Дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавихтай холбоотой Засгийн газрыг журмыг[2]         баримтлах.;

Дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид давуу эрх олгоно:

  1. Нээлттэй хувьцаат компани байх;
  2. Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах материал, бусад хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний 60-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчээс хангасан байх;
  3. Технологийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлтэй байх.

[1]Банк бу ссанхүүгийн үйл ажиллагааны тухай  хуулийн 4.1.2 “факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхэ эхэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг;

[2]Уг журам нь одоогоор батлагдаагүй байгаа болно.