ЭЛСЭН ЧИХЭР, ЁОТОН, ХҮНСНИЙ УРГАМЛЫН ТОС, ЦАГААН БУДААГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол улсын Засгийн Газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Мөн үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бараа импортлогч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус үүрэг болгожээ.

Эх сурвалж: www.legalinfo.mn