ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ, УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН БОЛОН ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СУРТАЛЧИЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ
Уг журам нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 263 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан. Үйлдвэрлэл, үйлчилгээндээ хаягдалгүй техник, технологи нэвтрүүлж, хог хаягдлаа бууруулсан болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулах нь энэ журмын зорилго юм.
- Урамшуулал олгох үйл ажиллагааны чиглэл:
- Хог хаягдлыг бууруулах;
- Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх;
- Хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах;
- Хог хаягдлыг байгальд ээлтэйгээр устгах;
- Хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх
- Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага
Аж ахуйн нэгж, байгууллага нь:
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан байх;
- Татварын өр төлбөргүй байх;
- Хог хаягдлын анхан шатны болон нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж хүргүүлдэг байх;
- Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;
- Чиглэлд заасан үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрснийг нотолсон байх;
- Хог хаягдлыг түүхий эдийн нөөц хэлбэрээр ашигладаг байх;
- Үйл ажиллагаандаа зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж ашигладаг байх
Иргэн нь:
- Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх
- Чиглэлд заасан үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрснийг нотолсон байх;
- Урамшуулал олгох
Сум, дүүргийн Засаг дарга нь тухайн жил урамшуулалд хамрагдахаар нэр дэвшсэн, дээрх шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараа оны 1 дүгээр улиралд багтаан сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн жилийн 4 дүгээр улиралд багтаан дараах баримт бичгийг бүрдүүлэн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ:
- Урамшуулалд хамрагдах тухай хүсэлт
- Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийнхуулбар;
- Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ;
- Харьяалах сум, дүүргийн татварын албаны тодорхойлолт (аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна);
- Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга.
Сум, дүүргийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад батламж мөнгөн урамшууллын хамт олгож, энэ тухай ажлын 5 хоногт багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчилна.
Урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн талаар сум, дүүргийн Засаг дарга санал боловсруулж, жил бүр тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.