ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулжээ.

Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Харин чуулганд оролцсон нийт гишүүдийн олонх дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжээгүй байна.

Тиймээс уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, дахин боловсруулах чиглэлийг өгчээ.

Эх сурвалж: parliament.mn