ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт Байнгын хорооноос гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаан шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2022 он, №23/1221/