ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны  06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн  хуралдаанаар батлуулсан ба 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын  тогтоолыг батлуулав.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 7 хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, эцэслэн батлуулж, Байнгын хорооны 3 тогтоолыг баталж, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 6 асуудлыг шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр 6 үүрэг даалгавар өгч, 2 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 1 ажлыг зохион байгуулсан байна.

         Эх сурвалж: http://parliament.mn/n/yknon