НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчилэн, Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчилсэн тогтоох тухай 04 дүгээр тогтоолыг гаргажээ. Уг тогтоол нь 2023 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг дараах байдлаар шинэчилэн тогтоосон байна. Үүнд:

-нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг;

-амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөг.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг, 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг, 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг, 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байжээ.

 

Эх сурвалж: http://nduz.gov.mn/new/news/view/35