ЯПОН УЛСЫН АЙЧИ МУЖИЙН ӨМГӨӨЛӨГЧИД ‟ МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ” ХУУЛЬ ЗҮЙН ФИРМД АЙЛЧИЛЛАА
Япон улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид 2015 оны 9 сарын 2-ны өдрөөс 2015 оны 9 сарын 6-ны өдрийг хүртэл Монгол улсад айлчлан ирж, 2015 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр өмгөөлөгч Танабэ Масанори ахлагчтай 14 өмгөөлөгч тус фирмд айлчилж үйл ажиллагаатай танилцлаа. Захирал З.Сүхбаатар болон бусад партнерууд Айчи мужийн өмгөөлөгчидтэй Япон, Монгол хоёр орны өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Сүүлийн үед гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа Айчи мужийн өмгөөлөгчдийн холбоо нь нийт 1800 гаруй өмгөөлөгчидтэй бөгөөд Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны гурав дахь том гишүүн холбоонд тооцогддог ажээ.