МОНГОЛ УЛСЫН ДЭЭД НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д зааснаар Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг танхимд хуваарилж, тамхимын бүрэлдэхүүнийг баталжээ.
Уг нийт шүүгчдийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Д.Батбаатарыг Захиргааны хэргийн танхимд, шүүгч Н.Баярмааг Иргэний хэргийн танхимд тус тус хуваарилж, танхимын бүрэлдэхүүнийг баталлаа.
Мөн АИХ-ын нэр бүхий депутатуудаас Улсын дээд шүүхэд хандаж, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эгүүлэн татах тухай шаардлага ирүүлснийг хэлэлцээд, уг албан шаардлагыг холбогдох хуульд заасан журмын дагуу гаргаагүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх нь зүйтэй гэж нийт шүүгчдийн хуралдаанаас үзсэн байна.
Эх сурвалж: http://supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2674&pr=14&tp=list&h=0