ХУУЛЬЧДЫН ФОРУМ “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, СОРИЛТ, БЭРХШЭЭЛ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум"-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. "Хуульчдын форум" нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг өсгөх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр билээ. Энэ удаагийн форум “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор зохион байгуулагдана. Форум 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар зочид буудал- “Их танхим”-д болох ба урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мөн уг форумд оролцсоноор хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцох юм.

Эх сурвалж: Хуульчдын холбооны цахим хуудас  https://www.mglbar.mn/news/4252