СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 09-р сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалаар “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг баталсан.

Энэхүү журмаар шинэчилсэн сугалааны тохирол явуулах зарчим, сугалааны тохирлын урамшуулалд оролцох нөхцөл, урамшуулал олгох үйл ажиллагаа, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа зэргийг зохицуулсан.

Сугалааны тохирлын талаар тодруулбал, сугалааны дугаарын найман цифр нь найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшуулал буюу супер шагналыг, сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал хоёрдугаар /2 дугаар/ зэргийн урамшууллыг, сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллыг, сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал дөрөвдүгээр /4 дүгээр/ зэргийн урамшууллыг, сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал тавдугаар /5 дугаар/ зэргийн урамшууллыг, сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал зургаадугаар /6 дугаар/ зэргийн урамшууллыг авна.

Түүнчлэн төлбөрийн баримтын тоо нь нэг /1/-ээс арав /10/ хооронд байвал сугалааны тохирлын 3 дугаар ангилал, төлбөрийн баримтын тоо нь арван нэг /11/-ээс тавь /50/ хооронд байвал сугалааны тохирлын 2 дугаар ангилал, төлбөрийн баримтын тоо нь тавин нэг /51/ буюу түүнээс дээш байвал сугалааны тохирлын 1 дүгээр ангилалаар тодруулж урамшууллыг олгоно.

 

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531360723151&showType=1