“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ” ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СЕМИНАР БОЛЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-оос Гадаад харилцааны яамтай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээ хийх” чадавхыг бэхжүүлэх үндэсний семинарыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн Комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацын газрын дарга Рупа Чанда нар семинарыг нээж үг хэлэв.
Семинарт яам, агентлаг, их дээд сургууль, МҮХАҮТ зэрэг 20 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.
Уг арга хэмжээг Засгийн газрын 2018 оны 48 дугаар тэмдэглэлд заасан “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах монголын талын хэлэлцээний багийг чадавхжуулах” ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд цуврал сургалтыг зохион байгуулж үндэсний хэлэлцээний баг байгуулах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: https://mfa.gov.mn/