ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ, ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзаж, санал солилцжээ.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол зорилго, баримталж буй бодлого, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулсан байна.

ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро хэлэхдээ хэвлэлийн эрх чөлөөнд төр оролцдоггүйг сайшаан хүлээн авч, тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: https://mddc.gov.mn/mn/