АЗИ НОМХОН ДАЛАЙН ДИЖИТАЛ САЙД НАРЫН БАГА ХУРАЛ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оны 11-р сарын 09, 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулсан билээ.

2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулсан байна.

Тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. Монгол улсын  хувьд цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьж ярилцлаа.

 

Эх сурвалж: https://mddc.gov.mn/mn/10723/