“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ: УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭГДЛЭЭ

Уг үзэсгэлэнд Монгол Улс нэн шинэ үеийн түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн баталсан явц болон Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлтэй холбоотой үзмэрүүдийг дэлгэн харуулжээ.

Үзэсгэлэнгийн үзмэрт 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуультай холбоотой ном товхимол, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн гадаад хэлээрх орчуулга болон гадаадын зарим орны Үндсэн хуулиудыг хэвлэмэл байдлаар байршуулжээ. Үүний зэрэгцээ 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн баримт, гэрэг зураг, сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, марк, төрийн далбаа, төрийн дууллын үг, БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын Тамгын газрын хэрэглэж байсан тамга зэрэг эд өлгийн зүйлүүдийг багтаасан байна.

Эх сурвалж: http://conscourt.gov.mn/?p=8682