ИРГЭНИЙ ХЭРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАРЬЯАЛАЛ
Иргэн, хуулийн этгээд хоорондын харилцаанаас үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.Тухайлбал, хөдөлмөр, гэр бүл, зээл, түрээс, худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргаанууд гэх мэт.
Ерөнхий харьяалал: Нэхэмжлэлийг тухайн хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
No. |
Хариуцагчийн оршин суугаа хаяг (нийслэлийн хувьд) |
Харьяалах шүүх |
|
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг |
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|
Багануур дүүрэг |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|
Налайх, Багахангай дүүрэг |
Налайх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Онцгой харьяалал:
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.
- Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно.
- Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.
- Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
- Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
- Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн хувьд зохигч маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болно.