ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ХҮЛЭЭЖ АВЛАА

     Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Уг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг  тавиад байсан билээ.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авлаа.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9-д заасны дагуу уг хуулийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгож, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж болдог байна.

    Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэх үед та бүхэнд  энэ  талаар  мэдээллийг  хүргэх  болно.