ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЛААР ТОО БАРИМТААС
Монголын хуульчдын холбооны 2-р Их хурал 2015 оны 10 сарын 02-ны өдөр болох гэж байгаа билээ. 2014 оны 11 сарын 01-ний байдлаар Монголын хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй 4670 хуульч байгаагаас:
- Шүүгч- 458
- Прокурор - 469
- Өмгөөлөгч – 1811
- Бусад хуульч - 1929 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Эндээс харахад Монгол улсад:
- 642 хүн тутамд – 1 хуульч (МХХ-ны гишүүн хуульч)
- 6550 хүн тутамд- 1 шүүгч
- 6396,5 хүн тутамд-1 прокурор
- 1656,5 хүн тутамд – 1 өмгөөлөгч тус тус ногддог байна.
Үүнтэй холбогдуулан зарим улсуудын нэг хуульч (өмгөөлөгч)—д ногдох хүн амын тоо ямар байдгийг та бүхэнд сонирхуулья.
Израйль улсын Барын холбоонд 2015 оны 8 сарын байдлаар 73,726 хуульчид бүртгэлтэй харин хүн ам нь 8,296,000 хүн амтай. (2014 оны сүүлийн байдлаар) Үүнээс харахад 112 хүн тутамд нэг өмгөөлөгч ногдож байгаа нь дэлхийд нэгдүгээрт орох үзүүлэлт юм байна.
АНУ 2015 оны байдлаар 1,300,705 хуульчид үйл ажиллагаа явуулж байгаа ба 1 хуульчид 240,5 хүн ногдож байгаагаар дэлхийд тэргүүлж байна.
Үүнээс Нью-иорк муж улс хамгийн их буюу 172,630 хуульчидтай бөгөөд 114 хүн тутам 1 өмгөөлөгч ногддог байна.
Хамгийн цөөхөн хуульчидтай муж улс нь Американ Самоа хэмээх муж улс бөгөөд энд 57,633 хүн амьдардагаас 102 нь өмгөөлөгч ажээ.
Энэтхэг улс 1,3 сая хуульчидтайгаараа (2011 оны байдлаар ) дэлхийд тэргүүлдэг боловч 974 хүн тутамд нэг өмгөөлөгч ногдон ажилладаг байна.
Харин манай хөрш ОХУ-д 2013 оны байдлаар 72,647 хуульчидтай ба нийт хүн ам нь 143,975,923 бөгөөд 1982 хүн тутас 1 хуульч өмгөөлөгч ногдож байгаа нь нэлээд өндөрт орох статистик юм.