ГАЗРЫГ ХУВИЙН ӨМЧ БОЛГОХЫГ УСТГАСАН ТУХАЙ
Газрын эрх зүйн харилцааны талаар тодруулбал газар эзэмших, ашиглах эрхийн талаар асуудлаар тэртээ 1921 онд тухай үеийн Засгийн газар буюу Монгол ард улсын хэмжээт цаазат ардын засгийн эрхлэх товчооны гишүүдийн хурлаас тогтоол гарган шийдвэрлэж байжээ.
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он дөрвөн сарын 21 бөгөөд Европын 1921 он таван сарын 21-ний өдөр Монгол ард улсын хэмжээт цаазат ардын засгийн эрхлэх товчооны гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон 19 дүгээр хурлын тогтоол
Нэг. Монгол ардын үндсэн хөрөнгө болох газрыг энгийн хүмүүсийн хувьд хязгааргүй хэрэглүүлэх явдлыг устгавал зохино.
Улсын архив, Ардын засгийн үеийн түүвэр, цохимол материалын бүртгэлийн 33 дугаарт