АРХИВЫН БАРИМТЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА
Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.12 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 6.16 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Архивын баримтыг сэргээн засварлах аргачлал”-ыг баталжээ.
Архивын баримтын анхны эх төрхийг хэвээр хадгалж үлдээх, гэмтэл хуучралтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хими, физик, техникийн шинж чанарыг тодорхойлох, сэргээн засварлах, ариутгаж халдваргүйжүүлэх үйл ажиллагааг энэ аргачлалаар зохицуулах ба бүх шатны архив дагаж мөрдөнө.
Архивын баримтыг сэргээн засварлах аргачлал батлагдсантай холбогдуулан ”Цаасан баримтыг сэргээн засварлах ажлын заавар” батлах тухай Архивын ерөнхий газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
Эх сурвалж: www.archives.gov.mn