“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ, ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

   Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтыг 2023 оны 03 дугаар 30-ны өдөр зохион байгуулсан  байна.
   Энэхүү уулзалтын зорилго нь хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин, гадаадаас ажиллах хүч, хөрөнгө оруулагчдын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, цахим визийн https://evisa.mn/ системийн танилцуулга хийж хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцон, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг тодорхойлоход оршино.